Дундговь аймгийн зүүн бүсийн адуучин тэмцээн Баянжаргалан суманд боллоо

2026-01-10 10:301min
20260110-103034-file.jpeg
Дундговь аймгийн зүүн бүсийн адуучин тэмцээн 2026 оны 01-р сарын 08-нд Баянжаргалан суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд бүс нутгийн шилдэг адуучид оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөн.

Дундговь аймгийн зүүн бүсийн аварга шалгаруулах адуучин тэмцээн 2026 оны 01-р сарын 08-ны өдөр Баянжаргалан сумын “Ногоон тойром” талбайд зохион байгуулагдлаа.

Тэмцээний гол зорилго нь үндэсний соёл, ёс заншлыг хадгалан хамгаалах, адуучдын уламжлалт ур чадварыг сурталчлах, залуу адуучдыг дэмжихэд оршиж байна.

Тус тэмцээнд бүс нутгийн шилдэг адуучид оролцож, уран уургач, бугуйлчдын ур чадвар, тэсвэр хатуужил, уламжлалт мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний дүнгээр дараах адуучид тэргүүн байруудыг эзэллээ:
– Тэргүүн байр: Адаацаг сумын адуучин Ш.Цэрэнбат
– Дэд байр: Адаацаг сумын адуучин Ш.Цэрэндорж
– Гутгаар байр: Адаацаг сумын адуучин Г.Батхүү
– Дөрөвдүгээр байр: Адаацаг сумын аварга адуучин Г.Лхагвасүрэн
– Тавдугаар байр: Баянжаргалан сумын аварга адуучин, спортын мастер П.Энх-Отгон