Нийслэлийн 189,600 сурагчид сүү өгөх “Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдэд сүү өгөх “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил сурагчдад долоо хоногт гурван өдөр сүү өгнө.
Хотын дарга Х.Нямбаатар, НЗД-ын нийгмийн бодлогын зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан “Витафит Милк” ХХК-ийн сүүний үйлдвэртэй танилцаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Х.Нямбаатар хотын дарга хэлэхдээ, 2024 оноос “Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлж, сүү тогтмол хэрэглэсэн хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурсан үр дүнтэйг судалгаагаар баталсан гэв. Мөн “Витафит Милк” компанийн үйлдвэрт тулгамдсан зам, шугам сүлжээний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг онцлов.
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, татвар төвлөрүүлдэг үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталж байна. Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний дөрвөн үйлдвэр энэ жил өргөтгөл, шинэчлэл хийж байгаа бөгөөд НЗДТГ-аас долоо хоногт 3 удаа сүү нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
“Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийг 2024 оны нэгдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөжээ.
“Витафит Милк” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх байгууламжийн бэлтгэл ажил эхэлж, ирэх хавраас ажиллахыг мэдэгдэв.
Нийслэлийн төсөвт 2026 онд сүү хөтөлбөрийг өргөжүүлэхэд зориулан 8.9 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд долоо хоногт гурван удаа сүү өгөх юм.
