20260109-210132-file.jpeg

2026-01-09 21:01
IQAir-ийн мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдлын индексээр дэлхийд 32 дугаар байрт орж, арванхоёрдугаар сард бохирдлын төвшин буурсан талаар ЦУОШГ мэдээлэв.

20260109-200132-file.jpeg

2026-01-09 20:01
Нийтийн албан тушаалтнууд 2025 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2026 оны хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэх ёстой. Мэдүүлгийн цахим системийг АТГ шинэчилж, сургалтыг зохион байгууллаа.

20260109-180150-file.jpeg

2026-01-09 18:01
Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа. Олон улсын нээлттэй санал авах ажиллагаа энэ сарын 9-нд эхэлнэ.

20260109-170147-file.jpeg

2026-01-09 17:01
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэр боловсролын салбарын хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүдийн талаар Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

20260109-153114-file.jpeg

2026-01-09 15:31
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн татварын газар болон хэлтсийн удирдлагуудын гадаад аяллын асуудлыг шалгаж, хариуцлага тооцохыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Татварын албанд шинэчлэл хийх шаардлагатайг онцлов.

20260109-140126-file.jpeg

2026-01-09 14:01
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын улсын гарди Н.Өсөхбаяраас хориотой бэлдмэл илэрсэн тул түүний цолыг хураах саналыг холбогдох байгууллагууд Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Шалгалт үргэлжилж байгаа бөгөөд барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гарсан байна.

20260109-130202-file.jpeg

2026-01-09 13:02
Фейсбүүк платформд зохион байгуулагдаж буй хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтаар иргэд залилуулж, нийт 32 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болгоомжтой байхыг анхааруулж байна.