Улаанбаатар төмөр замд 838 вагон шатахуун байна

2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд нийт 838 вагон шатахуун хадгалагдаж байна.
Эдгээрээс АИ-92 автобензин 265 вагон буюу 15,900 тонн, АИ-95 автобензин 11 вагон буюу 660 тонн, дизель түлш 439 вагон буюу 26,340 тонн, ТС-1 онгоцны түлш 27 вагон буюу 1,620 тонн, шатдаг хий 54 вагон, бусад бүтээгдэхүүн ачсан 42 вагон байна.
Вагонууд буух өртөө тус бүрээр дараах байдлаар байрлажээ. Толгойт өртөөнд АИ-92 автобензин 113 вагон, АИ-95 автобензин 4 вагон, дизель түлш 148 вагон, ТС-1 онгоцны түлш 27 вагон, шингэрүүлсэн шатдаг хий 34 вагон байна.
Рашаант өртөөнд АИ-92 автобензин 20 вагон, дизель түлш 1 вагон, шингэрүүлсэн шатдаг хий 2 вагон байрлажээ.
Улаанбаатар өртөөнд АИ-92 автобензин 17 вагон, дизель түлш 23 вагон, Дархан өртөөнд АИ-92 автобензин 20 вагон, дизель түлш 8 вагон, Сайншанд өртөөнд АИ-92 автобензин 12 вагон, дизель түлш 3 вагон, Чойр өртөөнд АИ-92 автобензин 3 вагон, дизель түлш 30 вагон байна.
Мөн буух өртөөдийг чиглэн замд АИ-92 автобензин 80 вагон, АИ-95 автобензин 7 вагон, дизель түлш 226 вагон, шингэрүүлсэн шатдаг хий 18 вагон явж байна.
