Нийтийн албан тушаалтнууд 2025 оны ХАСХОМ-ийг 2026 оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэх үүрэгтэй

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ (ХАСХОМ) шинэчлэн гаргах үүрэгтэй.
Нийтийн албан тушаалтнуудын 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусна. Мэдүүлгээ гаргах эрх 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Авлигатай Тэмцэх Газрын (АТГ) https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, албан тушаалтнууд мэдүүлгээ гаргаж эхэлсэн байна.
АТГ нь мэдүүлгийн цахим систем https://meduuleg.iaac.mn/ -ийг шинэчлэн өөрчилсөн бөгөөд системийн шинэчлэл, ашиглах горимын талаар мэдүүлэг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2026 оны нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
