20251105-200506-file.jpeg

2025-11-05 20:05
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, бусдад залилуулсан гэх гомдол, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгааг анхаарууллаа. Энэхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдийг итгүүлэн, төөрөгдүүлж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхэлдэг байна. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сарын 4-нд шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж […]

20251105-190520-file.jpeg

2025-11-05 19:05
Нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн 2025 оны аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, нийслэлийн хөрөнгө оруулалтаар […]

20251105-180518-file.jpeg

2025-11-05 18:05
2025 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Архангай аймгийн зүүн хэсэг, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар 10-20 мм хэмжээтэй нойтон цас орж, гамшигт үзэгдэл болохыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран мэдээллээ. ЦУОШГ-аас мэдээлснээр, 6-нд баруун аймгийн өмнөд, зүүн аймгийн ихэнх нутгаар […]

20251105-170524-file.jpeg

2025-11-05 17:05
2025 оны арваннэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулж байна. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр 11 дүгээр сарын 13-наас 25-ны хооронд, хүүхдийн мөнгөн тэтгэмж 11 дүгээр сарын 20-нд, асаргааны тэтгэмж мөн 11 дүгээр сарын 13-наас 25-ны хооронд олгогдох юм.

20251105-160527-file.jpeg

2025-11-05 16:05
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн шийдвэрүүдийг танилцууллаа. Засгийн газар 2027 оныг “Эрүүл мэндийг хамгаалах жил” болгон зарласан байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилсон бөгөөд шинэ дарга нь МУИС, Шихи хутаг, БНХАУ, Тайваньд дээд боловсрол эзэмшсэн, татварын мэргэшсэн зөвлөх хүн юм. Сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, Эрүүл мэндийн даатгалын […]

20251105-152424-file.jpeg

2025-11-05 15:24
Монголбанк 2025 оны аравдугаар сард нийт 2,829 кг үнэт металл худалдан авчээ. Энэ оны эхнээс эхэлсэн худалдан авалтын нийт хэмжээ 12.7 тонн хүрсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,532.9 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурсан байна. Монголбанк үнэт […]

20251105-142913-file.jpeg

2025-11-05 14:29
Дорноговь аймагт нэг иргэн “Тугалтай үхэр зарна” гэсэн фейсбүүк зарын дагуу холбогдож, 26 тооны үхэр худалдаж авах зорилгоор нийт 15 сая төгрөг шилжүүлсэн ч залилуулсан хэрэг есдүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгаа тул Цагдаагийн Ерөнхий газар мал, эд […]

20251105-122044-file.jpeg

2025-11-05 12:20
2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газар шийдвэрлэсэн талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 970 гаруй га газартай бөгөөд үүнээс 300-400 га нь ундны усны эх үүсвэрийн хамааралтай 218 худагтай гэдгийг онцолсон юм. […]

20251105-120114-file.jpeg

2025-11-05 12:01
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, 19 тулгуур баганатай дүүжин зам баригдах юм. Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгож, дүүжин замын системийн гол бүрэлдэхүүн болох тросс, кабин хөдөлгөөний эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 […]

20251105-111559-file.jpeg

2025-11-05 11:16
БНСУ-ын Ульсан хотод зохион байгуулагдсан уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас 40 тамирчин оролцож, хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан юм. Монголын тамирчдаас үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медаль […]