Дорноговь аймагт цахим залилангаар 15 сая төгрөгийн хохирол гарчээ

2025-11-05 14:291min
20251105-142913-file.jpeg

Дорноговь аймагт нэг иргэн “Тугалтай үхэр зарна” гэсэн фейсбүүк зарын дагуу холбогдож, 26 тооны үхэр худалдаж авах зорилгоор нийт 15 сая төгрөг шилжүүлсэн ч залилуулсан хэрэг есдүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгаа тул Цагдаагийн Ерөнхий газар мал, эд хөрөнгө худалдан авахдаа анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.

Тухайлбал, барааг биечлэн үзэлгүйгээр урьдчилгаа болон мөнгө шилжүүлэхгүй байх, танихгүй этгээдтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, урьдчилгаа болон зардлын мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.