Tsereg_burtgel-780x470.jpg
2024-01-16 10:54
Нийслэлийн цэргийн бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Бүртгэл нэгдүгээр сарын 19-нд дуусна. Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа юм. Иймд иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг санууллаа. Бүртгүүлэх заавар: Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим […]

40910899f623bb7c82c9cb82c2101075.jpg
2024-01-15 16:20
Улаанбаатар хот энэ жил гадаад бонд гаргахаар төлөвлөж байна. Гадаадын зах зээл харьцангуй нааштай байгаа тул гуравдугаар сар гэхэд гадаад бонд гаргана гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ. Тэрбээр “Нийслэл бонд гаргах эрх нь нээгдсэн. Засгийн газраас шийдвэр гарч, бэлтгэл ажил нь өнгөрсөн оны аравдугаар сард хангагдаад цан цохих л дутуу […]

1_dEINTOx.jpg
2024-01-15 16:18
“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулган Соёлын төв өргөөнд өнөөдөр болж байна.  Чуулганы үеэр “Монгол хэл бичгийн дархлаа, үнэлэмж” сэдэвт илтгэлийг Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян танилцуулсан юм.  “Хэлээр нь ялгаварлан гадуурхах хандлага цухалзаж эхэлсэн” Тодорхой нэг хэлийг бусад хэлтэй харьцуулж баян, ядуу, хөгжсөн, хөгжөөгүй, чухал, чухал биш гэж үзэж болохгүй. Англи хэл […]

5ab15ddd820b6a90650bebf9a907958d151cfbe6.jpg
2024-01-15 16:16
Нийслэлийн захиргааг үе шаттайгаар Яармаг дахь шинэ байр руу нь нүүлгэж байгаа. Уг ажлын явц хэр байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид өнөөдөр тодрууллаа. Тэрбээр “Гуравдугаар сарын 1-н гэхэд бид нүүхээр төлөвлөж байна. Хангарди ордон болон наад талынх нь гурван давхар байрнаас бүгд нүүнэ. Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн […]

9a9eb986cb68b60586b83005e5dd4c670fcdd6d9.jpg
2024-01-15 16:15
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байгаа билээ. Тус шүүх хуралдаан өмнө нь нийт дөрвөн удаа хойшлогдоод байсан. Тэгвэл өнөөдөр хурлыг дахин хойшлуулах ямар нэгэн шалтгааныг оролцогч талууд гаргасангүй. Ийнхүү өмгөөлөгчид шинжлэн судлуулах нотлох […]

95751856040340_5647153622526-696x392.jpg
2024-01-15 16:14
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын  85 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас  долоон хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 48 нь гал […]

bxyrog_418895656_678683361125353_3922747598712280195_n_x974-1280x720.jpg
2024-01-15 14:04
БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд боллоо. Тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн юм. Манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцож, Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж авлаа. Монголын мөсөнд авирагчид дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцож, Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар хүрэл […]

cp8nnz_419413218_767553055405847_4359150998662494229_n_x974-1280x1942.jpg
2024-01-15 14:03
Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. Тус олимпын Тамирчдын тосгон албан ёсоор нээгдэж, эхний ээлжийн тамирчдаа хүлээн авчээ. Ази тивд анх удаа зохиогдож буй гэдгээрээ онцлог энэ удаагийн залуучуудын олимп нь “Пёнчан 2018” өвлийн олимп болсон заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж байгаа юм. Мөн Канвон хотын Вонжү […]

irhfl1_65a4b62e80ae7649f2a46330_x974-1280x718.jpg
2024-01-15 14:02
Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болжээ. Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад “Нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтүүд батлагдсан, 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин маршрутаар явахгүй гэсэн үг. Зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахад бэлэн […]

6098f34d833f5.jpeg
2024-01-15 14:00
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn шинэ систем нэвтрүүлснээ өнөөдөр танилцууллаа. Уг системд регистрийн дугаараар нэвтэрч эцэг эх, сурагчид өөрсдийн мэдлэгийг үнэлэх боломжтойн зэрэгцээ хоцрогдол нөхөх хичээлийг холбож өгсөн гэдгээрээ давуу талтай аж. Одоогийн байдлаар Математик, Монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэхэд бүх хичээлийг багтаахаар төлөвлөжээ. Хэрэв дээрх цахим […]