316444273_1083669335656172_1342246507552472872_n.jpg
2024-01-19 14:27
Улсын хэмжээнд өнгөрсөн өдөр гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Үүнээс гурав нь Улаанбаатарт, гурав нь орон нутагт гарсан гал түймрийн дуудлага байна. Эдгээрээс Улаанбаатарт гарсан гал түймэрт нэг иргэн өртөж, амиа алдсаныг ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал өнгөрсөн шөнө 00:35 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг очиход галд […]

govyadina_optom-1.jpg
2024-01-19 14:25
Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор мах бэлтгэн экспортлогч аж ахуйн нэгжүүд орон нутагт малчдаас хонь худалдан авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж буй. Малын махыг хадгалах зориулалтын агуулахын тухайд улсын хэмжээнд хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120 мянган тонн бол гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тонных байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Харин хөргөх […]

ytssw0_420085876_395464479655992_778863963025940039_n_x974-1280x853.jpg
2024-01-19 14:13
Монголын Спортын Корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй Холбоодын Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Тус тэмцээн 10 өдрийн турш таван спортын ордонд 20 төрлөөр зохион байгуулагдана. Энэ удаагийн УАШТ-д нийт 22 холбоо оролцох хүсэлтээ илгээснээс 15 нь оролцож, тавыг нь үзүүлэх спортоор оролцуулж байгаа аж. Тодруулбал Тусгай олимпын хороо, корнхол, […]

0D1942E4-7527-79D4-DD90-FCB53618DA50.jpg
2024-01-19 14:12
Нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 19-ний 05:00 цагийн орчмоос цас орж эхэлсэн. Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас нийт 671 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна. Мөн авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн […]

yzncpx_Screen_Shot_2024-01-19_at_13_38.31_x974-1280x657.jpg
2024-01-19 14:11
Нийтийн тээврийн шинэ маршрут шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр онлайнаар автобусны чиглэл харж болох imap.mn сайтыг танилцуулав. Тус сайтыг Nomad Geographic ХХК хийсэн бөгөөд гар утасны аппликэйшн нь удахгүй хэрэглээнд нэвтрэх юм байна. ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ОНЛАЙНААР ХЭРХЭН ХАРАХ ВЭ? imap.mn сайт руу орж “чиглэл” болон “нийтийн тээвэр” гэсэн хэсгүүдээс өөрийн зорчих автобусны буудал болон очих […]

84932419_555348901744623_4034607426488500224_n_l.jpg
2024-01-18 12:45
АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрх баригч нам хулгайг хэзээ ч битгий мартаарай, бид байнга сануулах болно гэв. Энэ талаар Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол оронд сүүлийн найман жилийн хугацаанд хулгай, авлигалаа ярьсаар дээшээ хөгжих биш, хойшоо ухарсан жилийг үдэж, ээлжит сонгуулийн жил эхэлж байна. Ээлжит сонгуулийн жил […]

ganbat-580x365.jpg
2024-01-18 12:31
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ батлав. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна. Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн […]

8bee979c677b8b49358ee016fd3c5546.jpg
2024-01-18 12:28
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллав. Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам […]

case-big-11-1280x760.jpg
2024-01-18 12:23
Цас орсон өглөө уг нь агаар харьцангуй цэвэр байдаг. Харин өнөөдөр өглөө эхүүн таагүй үнэр хот даяар тархжээ. Үүний улмаас толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичээд байна. Агаарын чанарын 10:15 цагийн байдлаарх хэмжилтийг харвал Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна. Харин нийслэлийн дөрвөн цэгт агаар бохирдолтой, […]

ussc8o_420533061_730782465856192_4669145110327097366_n_x974-1280x854.jpg
2024-01-18 12:21
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мазаалай” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, анх удаа “Save MAZAALAI” олон улсын мөсөн урлаачдын тэмцээн зохион байгуулсан билээ. Нийт зургаан баг 12 мөсөн сийлбэрийг урласнаас Францын багийн бүтээл тэргүүн байрт шалгарч, 8,000,000 төгрөгийн мөнгөн урамшуулал авчээ. Дэд байрт орсон Монголын баг 5,000,000 төгрөг, гуравдугаар байр эзэлсэн Якутын багийг 3,000,000 төгрөгөөр […]