Нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 19-ний 05:00 цагийн орчмоос цас орж эхэлсэн.
Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас нийт 671 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна.
Мөн авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн бодис, 34 тонн давс цацаад байна.
Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс уриаллаа.