1704787112659cfca8cd69d.jpg
2024-01-10 15:51
Амьсгалын цочмог хүнд халдварын үед буюу томуу болон томуу төст өвчний идэвхжилтийн үед бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Энэ талаар хүүхдийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ш.Энхтөр зөвлөмж хүргэлээ. Тэрбээр “Ханиад томууны дэгдэлтийн үеэр бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Халуун буулгах олон […]

igf34u_BTMRjorOSvQ9ivhPJh7h_x974.jpg
2024-01-10 15:49
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулган(ДЭЗЧ)-д оролцоно. Тэрбээр тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын […]

169398072664f81836ab3d8-1.jpg
2024-01-10 15:48
Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Уулзалтаар яригдсан сэдвүүдийг тоймлон хүргэе. МЕТРОНЫ ТӨСӨЛД УЛААНБААТАР ХОТ САНХҮҮЖИЛТЭЭ ГАРГАЖ, НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРЭЭР 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БАГТААЖ БАРИНА Метроны анхны санаа, ажил 1980-аад оны дундуур Улаанбаатарт тавигдсан. 1983 онд тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд Улаанбаатар хотын төвд таван […]

t1grzv_87aebb8cbfd301763b5ad18c2f6d006c_x974.jpg
2024-01-10 15:46
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Хуулийн дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын […]

Screenshot-2024-01-10-154440.png
2024-01-10 15:45
Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаар Хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Энхтөрийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Амьсгал дамжуулах зам нь салаалж, мөчирлөсөн мод шиг олон хоолой, гуурсанцраас бүрддэг. Амьсгалын цочмог, хүнд халдварын улмаас энэ зам үрэвсэж цэр салст их хэмжээгээр хуримтлагддаг. Хуримтлагдсан цэр салст нь агаарын сэлгэцэлд нөлөөлдөг учраас бага насны хүүхэд хүчилтөрөгчийн дуталд орох эрсдэл үүсдэг. […]

unnamed.jpg
2024-01-10 15:40
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар тухайн өдрийн хамгийн их агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн дулаарсан өдөр болжээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 градус, Булган сум -2 градус, Ногооннуур сум +1 градус, Дэлүүн сум -2 градус байв. Ховд аймгийн Жаргалант сум +5 градус, Зэрэг сум -3 градус, Мөст […]

ztransqf4143.jpg
2024-01-10 15:38
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар товложээ. Хуульд оруулах өөрчлөлтүүд нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Төслийн заалтуудаас […]

a25076c86ee16e3bab56c924e5f0abcc.jpg
2024-01-09 16:54
“Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт өчигдөр зохион байгуулагдсан. Энэ хууль батлагдсанаар тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилнэ. Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг […]

D5-85AAEIQ-NCAH28O-2DDSTDX-1H.jpg
2024-01-09 16:29
Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байв. Уг журмын төслийг өнөөдөр/2024.01.09/ болсон НЗД-ын хуралдаанд танилцуулжээ. Уг зохицуулалтыг тодруулбал автобусны тасалбарыг ₮1,000 болгож, өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байх нь. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард ₮30,000-аар цэнэглэнэ. Харин хүүхэд зорчих тариф ₮500 […]

7un1ro_Screen_Shot_2024-01-09_at_13_48.00_x974-1280x629.jpg
2024-01-09 14:46
Хөвсгөл болон Увс аймагт өнөөдөр 4-4.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Шинжлэх Ухааны Аакадеми(ШУА)-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Тодруулбал өнөөдөр 07:48:22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун хойд зүгт 82 километр зайд 4 магнитудын хүчтэй 13:12:57 цагт Увс аймгийн Ховд сумын төвөөс зүүн зүгт 12 километр зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдөлсөн байршлууд: Газар зүйн байршил […]