“Канвон-2024” олимпын нээлтийн ёслолд Монголын тугчид дээлээр гангарах бол тамирчид ноолууран хувцсаар ижилсэнэ

2024-01-15 14:032min0
cp8nnz_419413218_767553055405847_4359150998662494229_n_x974

Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.

Тус олимпын Тамирчдын тосгон албан ёсоор нээгдэж, эхний ээлжийн тамирчдаа хүлээн авчээ.

Ази тивд анх удаа зохиогдож буй гэдгээрээ онцлог энэ удаагийн залуучуудын олимп нь “Пёнчан 2018” өвлийн олимп болсон заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж байгаа юм. Мөн Канвон хотын Вонжү Үндэсний Их Сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн хотхон болгон ашиглаж байна.

зураг

Эх сурвалж: МҮОХ

Нийт 80 улсын 950 эрэгтэй, 950 эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, албаны хүн, Олон Улсын Олимпын Хороо(ОУОХ) -ны гишүүд, хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан гээд 15,000 оролцогч энэ хотхонд байрлана.

Зарим тамирчин Чонсонь хот дахь цанын нэгдүгээр баазад байх тамирчдын тосгонд байрлах юм.

зураг

Энэ удаагийн залуучуудын өвлийн олимпод манай улс 12 тамирчинтай оролцохоор болсон билээ. Манай багийн тугчаар цанын тамирчин М.Манлайжав, биатлонч Д.Нямсүрэн нар сонгогдсон. Нээлтийн ёслолд тэд Монгол үндэсний дээлээр гангарах бол бусад тамирчин үндэсний хэв маягийг шингээсэн ноолууран хувцсаар ижилсэх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй