Мөсөнд авиралтын тамирчин Н.Хэрлэн дэлхийн цомд түрүүллээ

2024-01-15 14:041min0
bxyrog_418895656_678683361125353_3922747598712280195_n_x974

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд боллоо. Тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн юм.

Манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцож, Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж авлаа.

Монголын мөсөнд авирагчид дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцож, Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСУХ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй