fty-1280x960.jpg

2023-12-04 17:52
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан байна. Тодруулбал өнгөрсөн Баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хориулах прокурорын саналын дагуу шүүх хуралдаж, татгалзаж шийдвэрлэсэн. Прокуророос шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлын хурал сая дуусаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.

1552371645_tsagdaa-3.jpg

2023-12-04 17:45
Өнгөрсөн сард гарсан хүүхдүүдтэй холбоотой зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр/2023.12.04/ мэдээллээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орчлон сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтаар зөрчлийн шинж тогтоогдоогүй […]

ht-2.jpg

2023-12-04 15:56
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр томуугийн өвчлөлийн талаар С.Чинзориг “Томуу, томуу төст өвчний тархалтыг таван үе шатаар авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатанд байна. Амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа. Томуугийн тархалт идэвхжлийн түвшинд байгаа учир хичээл, […]

11d9c41c-690b-4639-8ccc-cec90fea5645.jpg

2023-12-04 15:55
“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсголын эхний үе шат өнөөдөр эхлээд буй. Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн (жижиг) нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байна. Гэрчээр оролцож буй Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Х.Сугир “2000-2012 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн […]

images-1.jpg

2023-12-04 15:53
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 06:10 цагт бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь гурван удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, […]

erl4z.jpg

2023-12-04 15:52
Утаанаас шалтгаалсан ханиад нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлж буй талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Томуугийн улирал жилийн аравдугаар сараас эхлэн дараа оны нэгдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхлэн шар түвшинд байгаа учир өвчлөл нэмэгдэнэ хэмээн бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус хүн амын […]

5site_TQozpv0.jpg

2023-12-04 15:49
Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, автобусны тендер зарлах ажлын талаар тус хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.  Энэ тухай “Нийтийн тээвэр хомсдолтой байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны газраас зарласан автобусны тендер амжилттай явагдсан. Энэ долоо хоногт шүүхийн байгууллага, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас гомдол, санал гаргахгүй бол […]

8poqmp_656d40eb1431cf7f0c8d8dfb_x974-1280x875.jpg

2023-12-04 15:48
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг […]

download-3.jpg

2023-12-04 15:47
УИХ дахь Ардчилсан Намын/АН/ бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан Намаас Өрийн дарамтгүй сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг дуусаж байна. Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 34 сая төгрөгийн өртэй. Улсаараа 34 тэрбум ам.долларын өртэй, үүнийг 3.4 сая иргэнд хуваахад шинээр төрсөн иргэн бүр 10,000 доллар […]

rw1hnd_407862747_700299772196973_4640552771125525650_n_x974-1280x853.jpg

2023-12-04 15:45
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн эхний ээлжийн зүтгүүрүүд Монгол Улс руу хөдөлсөн болохыг ЗТХЯ-наас мэдээллээ. SD70ACe/LW серийн зүтгүүрийн техникийн үзүүлэлт: 5,000 тонн жинтэй гарт тэргийг татах 4,500 морины хүч буюу 3,355кВт чадал Хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-AC цахилгаан дамжуулгын систем Хөдөлгүүрийн цахилгаан форсунк HTCR загварын […]