2023-12-04 15:43
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг хэллээ. Нэгдүгээрт эхний автобусанд сууж уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин хэдэн ч удаа дамжиж явах боломж бололцоог бүрдүүлнэ. Хоёрдугаарт автобус цаг хугацаандаа ирж байх боломж бололцоог хангана. Гуравдугаарт автобусны зогсоолыг бүгдийг нь хаах талаар Нийслэлийн Авто Замын Газартай ярьж байгаа. Ингэснээр автобусны урдуур хойгуур нь […]







