Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан байна.
Тодруулбал өнгөрсөн Баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хориулах прокурорын саналын дагуу шүүх хуралдаж, татгалзаж шийдвэрлэсэн.
Прокуророос шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлын хурал сая дуусаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.