Утаанаас шалтгаалсан ханиад нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлж буй талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Томуугийн улирал жилийн аравдугаар сараас эхлэн дараа оны нэгдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг.
Томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхлэн шар түвшинд байгаа учир өвчлөл нэмэгдэнэ хэмээн бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.
Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус хүн амын дунд өвчлөл үүсгэж эхэлсэн. 5 хүртэлх насны хүүхдүүдэд томуугийн өвчлөлийг үүсгэдэг амьсгалын замын синцитиаль вирус ихэнх хувийг эзэлж байна. КОВИД устаагүй, томуугийн өвчлөлийг үүсгэж байна.
Манай улсын томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдал дэлхийн бөмбөрцгийн хойд бүсэд байдаг улс орнуудтай яг ижил.
Агаарын бохирдлын шалтгаантай халдварт өвчин гэж байхгүй. Халдварт өвчнөөр өвдсөн үед уушгины хатгаа болох, хүндрэл үүсгэж, эмнэлэгт хэвтэх нөхцөлийг нэмэгдүүлдэг.
Амьсгалын замын синцитиаль вирус нь томуу төст өвчний вирусээс ялгарах онцлог нь харшлын шинж тэмдэг өгдөг учир хүүхэд илүү ханайлгадаг, найтаадаг” гэв.