2023-10-12 14:25
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна. Энэ үеэр автобусны хулгайтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх асуултад Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар хариулт хэлэв. Тэрбээр “Автобусны худалдан авалт төрийн нууцад хамрагдаагүй гэдэг мэдээллийг авсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороогүй бөгөөд автобусны худалдан авалтыг Худалдан авах тухай хуульд зааснаар харьцуулалтын аргаар авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Би өнгөрсөн долоо […]










