9lf855_64febf4d1431cf7f0c8d89bc_x974-1280x720.jpg

2023-09-12 12:28
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв/НҮНТ/ нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээ Эрхлэгчдийн Хөгжлийн Төвд нүүж орж, үйл ажиллагаагаа явуулж байна. НҮНТ нь ажлын өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл 53 байгууллагын 632 нэр төрлийн үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд […]

n6a2j6_kim_putin_x974.jpg

2023-09-12 12:23
Ким Жон Ун тун удахгүй ОХУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсныг Орос, Умард Солонгосын албаны эх сурвалжууд Даваа гарагт мэдээлжээ. Кремлийн вэб сайтад мэдээлснээр Ким Жон Ун “ойрын өдрүүдэд” Путиний урилгаар тус улсад айлчлах гэнэ. Солонгосын Төв Мэдээний Агентлаг бас удахгүй болох айлчлалын тухай мэдээлжээ. Умард Солонгос-Оросын хилийн орчимд Ким Жо Уны […]

63e44b81836a8.jpeg

2023-09-12 12:20
Чингис хаан музей нь өвлийн цагийн хуваарьт шилжиж буйтай холбоотой дотоод ажилтай тул 2023 оны есдүгээр сарын 15-ны Баасан гарагт олон нийтэд үйлчлэхгүй болохыг мэдэгдлээ. Харин есдүгээр сарын 15-ныг хүртэл музей 09:00-20:00, тасалбарын касс нь 19:00 цаг хүртэл ажиллах юм байна. Чингис хаан үндэсний музей нь 22,500 м.кв талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн […]

r9l2ke_imported_image_x974-1280x854.jpg

2023-09-12 12:17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Тэрбээр “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын […]

shz2xx_Screen_Shot_2023-09-12_at_09_20.50_x974.jpg

2023-09-12 12:13
Цахилгаан шатанд нэгийнхээ биед халдаж буй бичлэг цахим ертөнцөд цацагдаад буй. Уг үйл явдлын талаар цагдаагийн байгууллагаас “2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ээж, аав хоёр зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь цахилгаан шатанд гэр бүлийн хамаарал бүхий Д-гийн  биед […]

БШУЯ-Хувийн-цэцэрлэгүүдэд-сүлжээ-салбар-цэцэрлэг-байгуулахыг-уриалж-байна-1280x720.jpg

2023-09-12 12:12
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хоёрдугаар шатны бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултуудад Нийслэлийн Боловсролын Газраас хариуллаа. Тухайлбал нэгдүгээр шатны бүртгэлээр хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ гэрээ байгуулаагүй бол буюу бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой гэсэн байна. Мөн түр оршин суугчид хүүхдээ яаж бүртгүүлэх талаар “Амьдарч буй дүүргийнхээ хороо дээр очиж Хүн амын өрхийн мэдээллийн системд түр […]

ganhuyag-1280x853.jpeg

2023-09-12 11:45
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй горимоор эхэллээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Үүнд надтай холбоотой хэрэгт зургаан үйлдэл байгаа. […]

ayursaikhan.jpg

2023-09-12 11:44
Нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. Шүүх хуралдааны завсарлагын үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлгийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Яллагдагчаар татагдсан 11 хүн тус бүрдээ зүйл заалттай байгаа. Тэр бүрийг хамт уншиж байгаа […]

24072023-1690172417-1617508276-soutlets_uyr.jpg

2023-09-12 11:39
Голын голдиролд баригдсан S.Оutlet дэлгүүрийн барилгыг буулгах ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэв. Тэрбээр “40 тоннын 14 ширхэг чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10×24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байна. Өнөөдөр 10×10, 8×6 хэмжээтэй хоёр ширхэг сэндвичэн байшин буулгана” хэмээн цахим хаягтаа бичжээ. S.Оutlet дэлгүүрийн барилгыг энэ сарын 5-наас буулгаж эхэлсэн.