Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хоёрдугаар шатны бүртгэл өчигдөр эхэлсэн.
Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултуудад Нийслэлийн Боловсролын Газраас хариуллаа. Тухайлбал нэгдүгээр шатны бүртгэлээр хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ гэрээ байгуулаагүй бол буюу бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой гэсэн байна.
Мөн түр оршин суугчид хүүхдээ яаж бүртгүүлэх талаар “Амьдарч буй дүүргийнхээ хороо дээр очиж Хүн амын өрхийн мэдээллийн системд түр оршин суух хаягийн бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай” гэжээ.
1
2