Сүхбаатар дүүргийн “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв нүүжээ

2023-09-12 12:281min0
9lf855_64febf4d1431cf7f0c8d89bc_x974

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв/НҮНТ/ нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээ Эрхлэгчдийн Хөгжлийн Төвд нүүж орж, үйл ажиллагаагаа явуулж байна.

НҮНТ нь ажлын өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл 53 байгууллагын 632 нэр төрлийн үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг.

Иргэд дараах салбаруудаас үйлчилгээ авах боломжтой юм.

  1. Дүнжингарав салбар /7575-1200/
  2. Драгон салбар /7577-1200/
  3. Мишээл салбар /7585-1200/
  4. Баянгол салбар /7505-1200/
  5. Баянхошуу салбар /7510-1200/
  6. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.

Улаанбаатар хотод НҮНТ-ийн дээрх зургаан салбар үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй