мэдээ-4-2.png

2023-03-30 18:46
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж дууслаа. Нүүрсний хэрэгт холбогдсон болон үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд “Санал хураалтыг цаасаар явууллаа. Гишүүдийн олонх нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзлээ. Харин Н.Наранбаатар […]

roman-protsyshyn-vfSmnlQo53k-unsplash-1280x852.jpg

2023-03-30 16:58
Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарсан. Ирэх бямба, ням гарагт бага зэргийн хур тунадас орохоос гадна цас орж агаарын хэм хасах руу орно. Урьдчилсан байдлаар дараагийн таван хонгийн цаг агаарын мэдээг УЦУОШГ-аас мэдээлж байна.

30-5.jpg

2023-03-30 14:10
“Focus on family”-ын сэтгэл зүйч Т. Хонгорзулын зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Харвардын Анагаахын Их Сургуулиас сэтгэл хөдлөл нь бидний биед бодитой хими болон физиологийн хариу үйлдлийг үзүүлснээр өвдөлт болон тухгүй байдлыг мэдрүүлдэг гэжээ. Тиймээ та юманд санаа зовж түгших үед зүрх тань дэлсэх, гар хөлрөх, булчин чангарах, амьсгал давчдах, хоолойд юм тээглэх, цээж хөндүүрлэх, гэдэс […]

санал-солилцлоо-1280x855.jpeg

2023-03-30 13:26
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110 үйлчилгээг цахимжуулж , E-Mongolia цахим системд 18 үйлчилгээг холбосон байна. Уулзалтын үеэр ehalamj, ejob, ezuvshuurul, etuslamj зэрэг салбарын гол системүүдтэй танилцсан. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн […]

тог-тасрах.jpg

2023-03-30 13:22
Цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргажээ. Тодруулбал, гуравдугаар сарын 30-н буюу өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн тодорхой объектуудад мөн Төв аймгийн зарим суманд 09:00 цагаас эхлэн засвар хийх юм байна. Засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа. Өнөөдөр цахилгааны хангамж хязгаарлагдах газрууд:

30-1.jpg

2023-03-30 13:11
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг […]

хяналт-шалтгалт-1280x995.jpg

2023-03-30 13:03
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашинуудад хяналт шалгалт хийж эхэллээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ачааны машинуудад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдалд хуулийн дагуу арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах юм байна. Ачаа, […]

увс-аймаг.jpg

2023-03-30 12:55
Увс аймгийн Бөхмөрөн суманд өнөөдөр өглөө 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Тодруулбал, энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:57 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 49.70 90.33 Зөвлөмж Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх […]

ө.уянга-дуучин.jpg

2023-03-30 12:50
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулах гэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд дуулахаар боллоо. Мөн дөрөвдүгээр сарын 4-нд “Монгол сонгодог Речитал” романсын тоглолтоо тоглох юм. ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга театраасаа шалтгаангүйгээр халагдсан талаараа өөрийн албан ёсны сошиал хаягаараа дамжуулан мэдээлж […]

үхсэн-зээр.jpg

2023-03-30 12:43
Дорнод аймагт зээр олноороо үхсэн шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм. Тиймээс тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажаваас дараах тодруулгыг хийлээ. Сэтгүүлч: -Зээр олноороо үхсэн нь газрын тос ууснаас болсон байж болзошгүй гэдэг зүйл яригдах. Шинжилгээний хариу хэзээ гарах вэ. Өмнө нь зээр олноороо хорогдож байсан уу?   Дорнод аймгийн байгаль орчин, […]