Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулах гэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд дуулахаар боллоо.
Мөн дөрөвдүгээр сарын 4-нд “Монгол сонгодог Речитал” романсын тоглолтоо тоглох юм.
ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга театраасаа шалтгаангүйгээр халагдсан талаараа өөрийн албан ёсны сошиал хаягаараа дамжуулан мэдээлж байв. Авьяаслаг уран бүтээлч Ө.Уянга нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Тэрбээр 1995-1996 онд Соёлын коллеж, 1997-2002 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд 2003 оноос ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан байна.
Тэрбээр ажиллах хугацаандаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, В.Моцартын “Дон Жуан” дуурийн Ж.Пуччиний, “Богема” дуурийн Мими, “Аида” дуурийн Аида, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Адель, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Хадаан, Орбай хатан, Г.Алтанхуягийн “Өүлэн эх” дуурийн Өүлэн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхамын дүрд тус тус тогложээ.