“Focus on family”-ын сэтгэл зүйч Т. Хонгорзулын зөвлөгөөг цувралаар хүргэж байна.
Харвардын Анагаахын Их Сургуулиас сэтгэл хөдлөл нь бидний биед бодитой хими болон физиологийн хариу үйлдлийг үзүүлснээр өвдөлт болон тухгүй байдлыг мэдрүүлдэг гэжээ. Тиймээ та юманд санаа зовж түгших үед зүрх тань дэлсэх, гар хөлрөх, булчин чангарах, амьсгал давчдах, хоолойд юм тээглэх, цээж хөндүүрлэх, гэдэс өвдөх гэх мэт шиж тэмдэг ажиглагддаг уу?
Биеийн өвдөлтийн 90 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай байдаг. Жишээ нь та олон хүний өмнө гарч илтгэл тавихаас өмнө сандрах, салганаж чичрэх, зүрх тань дэлсэх, гэдэс тань эвгүйрхдэг байж болох юм. Энэ нь та айж сандарсан мэдрэмжийг авах үед биед гарч байгаа илрэл юм.
Хэдийгээр энэхүү мэдрэмж нь түр зуур байх нь хэвийн ч удаан хугацаанд ийм нөхцөлд байх нь таны сэтгэл болон биеийг өвтгөдөг. Сүүлийн үед Монголчуудын дунд сэтгэл зүйн гаралтай бие зовуурилж өвдөх эмгэг түгээмэл тохиолдож байна.
Бие зовуурилах үед хүмүүс дийлэнхдээ эмчид хандаж шинжилгээ хийлгэдэг ч хариу нь сөрөг хэвийн гардаг ч бие нь өвдсөөр байдаг. Энэ нь тэгвэл сэтгэл өвдөж байгаагийн дохио байдаг.
Ямар нөхцөлд сэтгэл өвдөж байдаг вэ?
- Гэр бүлийн хяналт өндөртэй харилцаанд хүн удаан хугацаанд амьдрах нь сэтгэлээр унах, айдас түгшүүртэй байх, гутрахад хүргэдэг бөгөөд улмаар бие өвдөж эхэлдэг
- Найз нөхөд хамт ажиллагсдын харилцаа уур амьсгал танд таагүй мэдрэмж төрүүлэх үед мөн сэтгэлээр унах, нойргүйдэх, хоолны дуршил багасах юм уу ихэсгэхэд хүргэж болно
- Гэрлэсэн хосууд, үерхэж байгаа хосуудын харилцаа нь аль нэгнийгээ үргэлж дарамталж буруутгах, үгээр доромжлох, гар хүрэх гэх мэт нь таны сэтгэлийг шаналгаж, гутрах, өөртөө итгэлгүй болох амьдрах утга учиргүй болгосноор бие зовуурилдаг.
Сэтгэл өвдөх үед хэрхэн анагаах вэ?
- Хэрвээ таны сэтгэл өвдөж шаналж байгаа бол та энэ байдлаас аль болох түргэн хугацаанд гарах нь бие сэтгэлээ хурдан хугацаанд анагааж чадна.
- Сэтгэл зүйн болон заслын эмчилгээнд явж сэтгэлээ анагаах үед биеийн зовуурь шаналал аяндаа үгүй болдог.
- Таныг байгаагаар тань ойлгож хүлээн авдаг найз нөхөд юм уу ойр дотнынхоо хүмүүстэй өөрийнхөө сэтгэлийг хуваалцах
- Өөрт төрж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжийг нээлттэй хуваалцах нь тусалдаг. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ байгаагаар нь гадагшлуулахгүй байснаар дотор хуримтлагдаж бидний сэтгэл болон биеийг өвтгөдөг.
- Сэтгэл өвдөх үед эмийн эмчилгээнд явсан ч энэ нь зөвхөн биед илэрч байгаа зовуурийг арилгадаг харин сэтгэлийг эмчилж чадахгүй тул сэтгэлээ эмчлүүлэх нь чухал юм.
- Өдөр тутмын стресс ядаргааг дор бүр нь тайлах нь чухал байдаг. Та дасгал хөдөлгөөн хийх, дуртай зүйлээ хийх, найз нөхөдтэйгөө уулзах, сайн унтаж амрах зэрэг нь тустай.
Сэтгэл зүйч: Т.Хонгорзул