УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж дууслаа.
Нүүрсний хэрэгт холбогдсон болон үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон байна.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд “Санал хураалтыг цаасаар явууллаа. Гишүүдийн олонх нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзлээ. Харин Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэв.
Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гишүүдээс цаасаар авчээ.Нийт 66 гишүүн санал хураалтад оролцлоо.
Хэрэв бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх юм.