Голомт банк “Гүрэн академи”-тай хамтран ажиллах гэрээгээ сунгаж, Монгол Улс даяар англи хэлний боловсролын чанарыг ахиулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын улсын сургуулийн VI-XII ангийн нийт 400 мянган сурагчийн англи хэлний мэдлэг, практик хэрэглээг сайжруулж, мөн англи хэлний нийт 3100 багшийг чадавхжуулах юм.