“Амман-2022” сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд анхны ялалтаа авч шөвгийн наймд шалгарав. Түүний учраа нь Тайландын Пануват Чоожанат байсан бөгөөд Д.Ганболд 3:2-оор илүүрхсэн.
Манай боксчинг арваннэгдүгээр сарын 6-нд 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Махмуд Сабырхан хүлээж байна.