Б.Энхжаргал, МУГТ Б.Наранбаатар нарын олны танил хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан, тэдний байсан газраас мансууруулах бодис олдсон гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр цацагдсан. Энэхүү асуудалтай холбоотойгоор Б.Энхжаргал, Б.Наранбаатар нар ч тайлбар хийж, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа, буруугүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдэж, зарим хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг шалгагдаж, үнэн зөв нь тогтоогдоогүй байхад санаатайгаар олон нийтэд задруулж, шууд гэм буруутай мэтээр олон нийтэд цацаж, нэр хүндэд халдсан гэж байсан юм.
Мөрийтэй тоглосон, мансуурсан гэж шижиглэгдэн шалгагдаж байсан Б.Энхжаргал, Б.Наранбаатар нарийн асуудлыг ХУД-ын цагдаагийн 1-р хэлтэс шалгаж дуусаад хэрэгсэхгүй болгосон байна. Энэ тухай Б.Энхжаргал өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр “2022 оны 10-р сарын 21ны шилжих шөнө айлын гэрт оруулсан гэнэтийн шалгалт гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэдэг асуудал ХУД 1-р хэлтэс дээр 15 хоногийн дараа дөнгөж сая хэрэгсэхгүй болж хаагдлаа. Гарын үсэгээ зураад гараад ирлээ.
Найз нөхөдөөрөө хаа нэг гэм хоргүй хөзөр тоглох, бүүр зохион байгуулалттай ашиг олох зорилготой тоглоомын газар ажилуулах түүгээр үйлчлүүлэх гэдэг эрс тэс хоёр ойлголтыг ялгаж салгаж харж чадсан, биднийг зохион байгуулалттай тоглосон үгүйг шалгаж, нягталж, шудрагаар тийм зүйл байгаагүйг тогтоож өгсөн Хан-Уул дүүргийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, прокурор нарт баярлалаа.
– Хэргийн материал дотроосоо хэн задруулсан асуудал тусгай субъект дээр тусдаа шалгагдаж байгаа.
– Хар тамхины асуудал нь анхан болон нарийвчилсан шинжилгээгээр илрээгүй тогтоогдсон бөгөөд цонхны тавцан дээр байсан гэх кашишны асуудал нь тусдаа хар тамхитай тэмцэх газар шалгагдаж дуусаагүй байдалтай бна. Жаахан ч гэсэн үнэн ялж байгаад баяртай байна. Зөндөө их зүйл тус үйл явдлаас суралцаж байна.” гэжээ.
Мөн уг хэрэгтэй холбоотой мэдээлэл цацсан зарим вэб сайт, сэтгүүлчдэд “…цаашид сошлаар хүн цаазалдаг явдлаа таслан зогсоож тусгай чиг үүргийн байгууллагуудыг ажлыг нь хийлгэх битгий хөндлөнгөөс шүүх, прокурор, цагдаагийн үүрэг гүйцэтгээд бай! Хүмүүсийн нас хүйс, үндсэн хуулиар хамгаалсан хувийн эмзэг мэдээллийг эрээ цээргүй нийтэд цацаж нэр төрд нь халдаж, залуусын ажил төрөл, бизнес, хувийн амьдрал байдаг гэдгийг үл тоомсорлож хандалт авах гэсэн балиар үйлдэлд чинь гэр бүр, үр хүүхэд ард нь хохирч үлддэг юм гэдгийг санаж яв” хэмээжээ.
1 comment
энэ хэрэг хаагдсан нь Цагдаа мөнгөнд худалдагдаж цагдаагийн дарга нар хахууль авсан гэсэнтэй утга нэг