.jpg
2022-08-23 12:55
Хичээлийн шинэ жилийн өмнө нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна. Энэ зөвлөгөөн, сургалтаар, – 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, – Сургалтын хөтөлбөр, агуулга, – Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ, аргачлал, – Багшийн тасралтгүй хөгжил, – Байгууллагын удирдлага менежмент ямар байх талаар зарчмын асуудлуудаа тохирч, заавар, […]

.jpg
2022-08-23 11:39
Жил бүр улсын хэмжээнд тариалагдсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасны дээжинд тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан. Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна. Сэлэнгэ аймаг  56,9 […]

-1280x1707.jpg
2022-08-23 11:29
Дуурийн дуучин Б.Батжаргал БНСУ-ын Тэгү хотын 40 дэх удаагийн дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцжээ. Тэрбээр шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж, хоёр сая воноор шагнуулсан байна. Тус тэмцээнд Итали, Өмнөд Солонгосын 100 гаруй дуурийн дуучид өрсөлдсөн аж. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин байсан тэрбээр Сөүл хотын “Korean national university of art’s” урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалжээ. […]

1552371645_tsagdaa-3.jpg
2022-08-23 11:29
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Өгөөмөр”-ийн 101 дүгээр гудамжинд өсвөр насны хүүхэд гурил элддэг цахилгаан машинд гараа хавчуулсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл аймгийн ОБГ-т өчигдөр /2022.08.22/ 09:40 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход М /9 […]

benzina-1.jpg
2022-08-23 11:01
Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 119,364 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7,533 тн буюу 45, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоног, ДТ 71,600 тн буюу 26, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээлэв. Нийслэлд 58,574 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,303 тн, АИ-92 автобензин 18,672 тн буюу 20, […]

.jpeg
2022-08-23 10:42
Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байгаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-д хүрчээ. Улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ […]

256408-31052020-1590892392-1010828096-253125-14052020-1589449833-550665958-eruul_mendiin_yam-122919-13576937371-2-1.jpeg
2022-08-23 10:39
Манайхан сайхан туйлширна. Цэцийн дүгнэлт гарч, “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөс хойш өнөөх хэдэн яамыг нөгөөх 76 маань дундаа тавиад “бялуу” болгоод хэрчиж буй бололтой. Мэдээ сураг дуулах нээ, яам бүрт хоёроос дээш “гишүүн-сайд”-ын нэр явж байх юм. Үнэхээрийн тухайн салбарыг аваад явчих хэмжээний гишүүд сайдад амбийцалж байгаа нь сонсогдож л байна. Тэдний хувьд “…Яагаад болохгүй гэж” […]

tsets.jpg
2022-08-23 10:20
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Авлигатай тэмцэх газрын даргын Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад зориулсан “хамтарсан зөвлөмж”-ийг гаргажээ. Тус зөвлөмжөөр боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, тэгш хүртээмжтэй байдлыг хангах, салбарын багш ажилтан, удирдах албан тушаалтанд авлигын эсрэг хууль, тогтоомжийн […]

-бааз.jpg
2022-08-23 10:19
Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж буй. Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өчигдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв. Тус арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцлоо. Тус 156.3 га газарт олон улсын стандартад нийцсэн цанын бааз […]

boroo-2.jpg
2022-08-23 09:45
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд 0.0-20.0 мм хур тунадас орсон байна. Тодруулбал, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дархан-Уул, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20.1-50.0 мм, Булганы Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ, Төвийн Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянжаргалан, Баян, Дундговийн Адаацаг, […]