Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байгаа.
2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-д хүрчээ.
Улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзсан байна.
Харин 2022 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-наас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг наймдугаар сарын 10-24-ний хооронд, есдүгээр сарын 10-25-ны хооронд, аравдугаар сарын 3-24-ний хооронд зэргээр гурван ээлжээр бүртгэнэ.
Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, “e-mongolia” системд бүртгүүлэхийг уриалж байна. “e-Mongolia” систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна хэмээн Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас мэдээллээ.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР:
НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: