Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Авлигатай тэмцэх газрын даргын Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад зориулсан “хамтарсан зөвлөмж”-ийг гаргажээ.
Тус зөвлөмжөөр боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, тэгш хүртээмжтэй байдлыг хангах, салбарын багш ажилтан, удирдах албан тушаалтанд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү зөвлөмжийг мөрдөж, хамтран ажиллахыг сануулсан байна.
Уг зөвлөмж нь нийт долоон хэсгээс бүрдэж байгаа бөгөөд тав дахь хэсэгт нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт элсэх элсэлтийн журам зөрчсөн төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тухайн албан хаагчийн ажиллаж буй байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авах талаар мэдэгдэх” хэмээн заажээ.
Ийн хамран сургах тойрогт сургахгүйгээр авлига, танилаар элсүүлсэн тохиолдолд элсүүлэгчийг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах юм байна.