2022-08-23 11:291min00

Сэрэмжлүүлэг: 9 настай хүүхэд гурил элддэг цахилгаан машинд гараа хавчуулжээ

1552371645_tsagdaa-3

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Өгөөмөр”-ийн 101 дүгээр гудамжинд өсвөр насны хүүхэд гурил элддэг цахилгаан машинд гараа хавчуулсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл аймгийн ОБГ-т өчигдөр /2022.08.22/ 09:40 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход М /9 настай, эмэгтэй/ гурил элдэгч цахилгаан машинд баруун гараа хавчуулсан байсныг гаргажээ.