Дуурийн дуучин Б.Батжаргал БНСУ-ын Тэгү хотын 40 дэх удаагийн дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцжээ. Тэрбээр шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж, хоёр сая воноор шагнуулсан байна.
Тус тэмцээнд Итали, Өмнөд Солонгосын 100 гаруй дуурийн дуучид өрсөлдсөн аж. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин байсан тэрбээр Сөүл хотын “Korean national university of art’s” урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.
Б.Батжаргал 2017 онд “BBC Cardiff Singer of the World-2017” дуурийн дуучдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгарсан манай шилдэг тенор хоолойтнуудын нэг юм.