Хичээлийн шинэ жилийн өмнө нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.
Энэ зөвлөгөөн, сургалтаар,
– 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт,
– Сургалтын хөтөлбөр, агуулга,
– Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ, аргачлал,
– Багшийн тасралтгүй хөгжил,
– Байгууллагын удирдлага менежмент ямар байх талаар зарчмын асуудлуудаа тохирч, заавар, чиглэл авч байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 290 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган хүүхэд суралцаж, 23 мянган багш ажилтан ажиллаж байгаа бол 679 цэцэрлэгт, 141 мянган хүүхэд сургаж, 16 мянган багш ажилтан ажилладаг.
Боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэл манлайлал, үлгэрлэл үзүүлэх ёстой гэдгийг энэ уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон.
Мөн нийслэлийн болон дүүргийн засаг дарга нартай хамтран аймгуудын жишгээр БАГШ БҮРД КОМПЬЮТЕР хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо мэдэгдлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.