tet.jpeg

2022-07-01 11:38
Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад зардал багтах юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2022 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл хүлээн авна. Тавигдах шаардлага: 30-с доош настай байх Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-с дээш голч […]

covid-5.png

2022-07-01 11:36
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 96 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Батлагдсан тохиолдлуудын: 46 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,981 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд нэг, Дархан-Уулд […]

цег.png

2022-07-01 11:16
Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1869 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1567, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 119, гэмт хэргийн шинжтэй 101 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 59, […]

ганбат-1024x646.png

2022-07-01 11:07
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөж, бүлгээс гарч байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдлээ.Бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр […]

1519-1280x960.jpg

2022-07-01 10:58
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагаа өргөжих юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд […]

q1-1280x960.jpg

2022-07-01 10:40
Эгийн голын гүүрнээс Нуурын босго хүртэлх 9.2км газрыг хамруулж голын эрэг дагуух болон доторх хог хаягдлыг цэвэрлэж дуусгажээ. Хуримтлагдсан хог асуудлыг хөндөн мэдээлэл ирүүлсэн Ногоон шошго “Эгийн голын эх өтөж байна” гэх нэвтрүүлгийн мөрөөр ийнхүү ажиллаж нийтийн цэвэрлэгээг хийжээ.  

aa-1280x853.jpg

2022-07-01 10:21
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын […]

naadam1-1024x683.png

2022-07-01 10:09
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 13:00 цагаас эхлэн цахимаар худалдаалахаар боллоо. Тодруулбал, иргэн та enaadam.mn сайтад урьдчилан бүртгүүлснээр наадмын тасалбараа авах боломжтой бөгөөд нэг хүн хоёроос илүү тасалбар авах боломжгүй юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, […]

АТГ-e1535348001157.jpg

2022-07-01 10:01
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 25 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо […]