BSHYAM.jpg

2022-07-01 15:19
Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн банкуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор дээрх арилжааны банкуудтай хамтарч “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй […]

teat-1280x853.jpg

2022-07-01 13:22
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 850 хүний суудалтай, архитекторын өвөрмөц шийдэл болоод үзэгчдийн тав тух, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг хангасан шинэ театртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга […]

yam-1024x606.jpg

2022-07-01 13:00
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр насанд хүрсэн дөрвөн монгол хүн тутмын нэгт артерийн даралт ихсэх өвчин тохиолддог гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэллээ. Тэрбээр “Даралт ихсэх өвчин нь хүндрэл, нас баралтад хүргэдэг тэргүүлэх шалтгаант өвчин бөгөөд хүн амд зонхилон тохиолддог. Тодруулбал, насанд хүрсэн монгол дөрвөн хүн тутмын нэгт артерийн […]

huzuu.jpg

2022-07-01 12:41
Иргэд ,олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Тавдугаар сарын 01-нээс эхлэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 219 577 иргэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдсан. Үүнээс 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд […]

01263.jpg

2022-07-01 12:31
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид нар хуулийн засаглалыг их ярьдаг. Угаасаа төрийн толгойд хууль ноёрхох ёстой, хууль засаглах ёстой, зарчим нь юм. Ингэж ярих дуртай боловч сүүлийн үед энэ хууль хэрэгжээд байна уу, үгүй юу гэдэг маш их эргэлзээтэй асуудал. Хууль хэрэгжиж чадахгүй бол энэ улс чинь, энэ нийгэм чинь харилцаа нь явахгүй шүү дээ. Нийгмийн […]

аврагч.jpg

2022-07-01 12:00
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 14 алба хаагч хамрагдсан юм. Алба хаагчид ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн […]

3-1.jpg

2022-07-01 11:47
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн […]