ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр насанд хүрсэн дөрвөн монгол хүн тутмын нэгт артерийн даралт ихсэх өвчин тохиолддог гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр “Даралт ихсэх өвчин нь хүндрэл, нас баралтад хүргэдэг тэргүүлэх шалтгаант өвчин бөгөөд хүн амд зонхилон тохиолддог.
Тодруулбал, насанд хүрсэн монгол дөрвөн хүн тутмын нэгт артерийн даралт ихсэх өвчин тохиолддог гэх судалгаа байдаг. Харвалт, зүрхний шигдээсийн тохиолдол нь мөн шууд үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин учраас манай клиникийн эмнэлгүүд дээр зүрх судасны болон харвалтын нэгжүүд ажилладаг ” гэв.