УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид нар хуулийн засаглалыг их ярьдаг. Угаасаа төрийн толгойд хууль ноёрхох ёстой, хууль засаглах ёстой, зарчим нь юм. Ингэж ярих дуртай боловч сүүлийн үед энэ хууль хэрэгжээд байна уу, үгүй юу гэдэг маш их эргэлзээтэй асуудал. Хууль хэрэгжиж чадахгүй бол энэ улс чинь, энэ нийгэм чинь харилцаа нь явахгүй шүү дээ. Нийгмийн энэ субъектууд ажиллаж чадахгүй болно. Нийгмээ зохицуулж чадахгүй болно.
Төрд нийгэм нь, иргэд нь хяналтаа тавьж чадахгүй болно. Шүүх бусад байгууллагууд ажиллаж чадахаа болино. Тэгээд хуулиа дураараа зөрчдөг болж байна. Үндсэн хуулиа зөрчдөг болж байна. Одоо тэгэхлээр яах вэ? Энэ бас ноцтой асуудал гэж бодож байна аа. 2022 оны 6 сарын 27 – ны өдөр Үндсэн хуулийн цэц хуралдаад энэ тодорхой шийдвэр гаргасан байна. Өмнөх эцсийн гаргасан шийдвэрээ эргэн хянаж, ингээд өөрчилж хүчингүй болгосон. Ийм шийдвэр гаргасан 2016 оны Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтээр энэ хууль тогтоомжид байсан “”сонгуулийн хувь тэнцүүлэх сонгуулиар” гэсэн заалт нь үндсэн хууль зөрчиж байна аа” гэсэн тогтоолыг батлаад үүнийг нь УИХ 2016 оны 38-р тогтоолоороо энэ дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авсан байгаа юм.
Үндсэн хуулийн 66.3-т юу гэж заасан бэ гэхээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол ҮХЦ дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол тэр цэцийн шийдвэр нь эцсийн шийдвэр болж байгаа. Ийм хуультай. Шүүх дээр одоо дунд шатанд юм уу одоо маргаан явж байгаад шүүх эцсийн шийдвэрээ гаргаад энэ нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон бол дээд шүүх татаж аваад эргээд хэлэлцээд байвал юу болох вэ? Тэгээд энэ дээр үндсэн хууль хэлэлцээд шийдвэр гарсан. Нөгөө хоёрдугаар асуудал нь Бямбацогтыг одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байгаа юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг бол их хурлынхаа шийдвэрийг тэнд хамгаалах ёстой хүн биз дээ. Юун төлөө итгэмжлэгдсэн төлөөлөл билээ.
Гэтэл ҮХЦ дээр очоод энэ ҮХЦ-ийн 2012 оны шийдвэр, 2016 оны 5-р дүгнэлт, УИХ-ын 2016 оны 38 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай байна аа, энийг шийдэж өгөөч ээ гээд ингээд сууж байж ийм байж болох юм уу? 2019 оны үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ хууль тогтоомжоо дураараа одоо ингэж шийдэх ийм өөрийнхөө тааллын дагуу шийдэх боломжтой болгож өгөөч ээ гэж ярьсан байгаа юм. Гэтэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцооны асуудал дээр бид нар зарчмын өөрчлөлт хийгээгүй шүү дээ. Энэ иргэд шууд сонгох энэ бүх заалтууд чинь одоо бүгд хэвээрээ шүү дээ. Тэгээд ийм асуудлууд, одоо энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг чинь одоо юу гэж ойлгох юм. Одоо үүнээс цааш яахлаараа бүхэл бүтэн УИХ-ын нэрийн өмнөөс тэнд оччихоод ийм юм ярьж, ийм хүсэлт тавьж шийдүүлж байдаг юм. Яахлаараа, энэ ҮХЦ ийм одоо эцсийн шийдвэрээр эргэж харж байгаа үндсэн хууль, бусад хуулийг шийдсэн юман дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж байдаг юм. Хуульд нийцэхгүй байна аа, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байна аа гэдэг хариу өгөх ёстой биз дээ. Их хурлын дарга аа,
Яахлаараа, энэ бүх юм одоо нууцаар явж байдаг юм. Яахлаараа бид нар шийдвэр гарсан хойно нь мэдэж байдаг. Яахлаараа, үндэсний их баяр наадмын өмнө нь ард иргэдээ одоо ес хоног амруул гэж ингэж тараачхаад. Амралтын зуны цагт энэ асуудлыг шийдчихдэг юм. Яахлаараа, ийм цаг үед сонгогчийн эрхэд шууд халдсан эрхийг дордуулсан ийм шийдвэрийг хууль бусаар хуйвалдааны зарчмаар гаргаж байдаг юм. Тэгээд энэ Доржханд гэдэг хүмүүс одоо төр бариад байгаа юм уу? Хэн төр бариад байгаа юм. Би сүүлдээ ерөөсөө ойлгохоо болиод байгаа юм. Ийм ноцтой асуудлууд яваад байна шүү дээ. Бид нар энэ дээр одоо яах ёстой юм. Зүгээр байх ёстой юм уу? Маш их бухимдалтай байна шүү дээ.
Анх энэ гомдлыг нь гаргасан тэр депутат Банзрагч гуай, яагаад тэр хуралд нь оролцуулдаггүй юм. Яахлаараа, тэрийг хэлдэггүй юм. Маш олон асуудлууд байна шүү дээ. Энэ дээр одоо та байр сууриа илэрхийлээч. Яахлаараа, С.Бямбацогт гэдэг хүнийг томилсон юм. Энэ хууль бус ийм асуудал болж байхад яахлаараа энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байна аа. Улсын их хурал үндсэн хуулийн цэцийн чинь шийдвэрийг хүлээж авсан учраас энэ дунд суудлын хуралдааны шийдвэр чинь эцсийн болж байгаа юм аа. Их хурлын 2016 оны 38-р тогтоолоор баталгаажиж байгаа юм аа. Итгэмжилэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байна аа гэх ёстой шүү дээ. Яахлаараа Бямбацогт нь очоод УИХ-ынхаа шийдвэрийг хамгаалдаггүй улам эсрэг ажилладаг юм” гэв.
4 comments
Монгол улс өнгөржээ!!! Удахгүй дотор ахан дүүс нь зааж сургаж өгөх биз!!!
энэ бямбацогт гэдэг нөхөр бол аймаар шуналтай хүн энэ хүн хөшөөтийн нүүрсийг хулгайлаад дуусгаж байгаа хулгайч бас 2хон жилийн өмнө оруулсана ҮНХӨг би.кохиосо нарийн бичгийн дарга нь одоо бараг 20.жил мөрдөхгүй гээд яриад.явснаа мартжээ
Энэ нөхөр харахад МАН ын дотор байгаа боловч өөр хүний/жалга довны ,/Намынхантай холбоотой хувийн сонирхол нь дийлсэн нөхөр шүү дээ!!!!Эцсийн эцэст өөрөө л болж байвал Улс эх орон ТҮҮНД ОГТ ПАДГҮЙ БОЛОЛТОЙ !!!!
1992 оны үндсэн хууль сайн хууль байсан юмуу Сайн хууль байсан байтлаа Монгол улс ингэтлээ хямарч дампуурахуу Энэ хуулийн буянаар Бага банди мэт ингэж хуулиас гадуур уул уурхайд зөвлөх хийж одоо дахин Баянхонгорыг ухах гээд явж бна даг Эх орнообаялагаа гадныхантай ниылж ухах гээд явж байхад үндсэн хууль зөрчөөгүй гэж бна Ингээд боддоо 30 жил 1992 оны үндсэн хуулиар замнаад одоо энэ улс байхгүй болох дээрээ туллаа Энэ хууль сайн хууль өөрчлөхгүй гээд байгаа хүмүүс бол урвагч хар амиа хичээгчид