Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 219 577 иргэн хамрагдаад байна

Иргэд ,олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Тавдугаар сарын 01-нээс эхлэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 219 577 иргэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдсан. Үүнээс 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээгээр нийт 1119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн. Давхардсан тоогоор 3335 иргэний өвчлөлийг оношилсон. Мөн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцад нийт 25118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлол үзлэгтээ хамрагдахаар буцаасан бол 13361 иргэнийг эмчийн хяналтад авсан байна” гэжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн