Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 96 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Батлагдсан тохиолдлуудын:
- 46 нь Улаанбаатар хотод,
- 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,981 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд гурав, Өвөрхангайд 12, Өмнөговьд 33 бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эдгэрсэн бол одоогоор 722 хүн хяналтад байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.