Тайландын Чулаборны Хааны Академид суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад зардал багтах юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2022 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • 30-с доош настай байх
  • Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-с дээш голч дүнтэй төгссөн байх
  • Шинжлэх ухаан: Хими, Биологи, Молекул биологи, Хүрээлэн буй орчин судлал
  • Анагаахын шинжлэх ухаан: Эрүүл мэнд, Эмнэлгийн технологи
  • Эмийн сан болон Эмийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухааны лабораторийн судалгааны ажлын туршлагатай байх
  • Англи хэлний (IELTS, TOEFL) шалгалтын оноотой байх
  • Суралцах төлөвлөгөө оруулах

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Хэрэглээний биологи
  • Орчны бохирдол
  • Химийн шинжлэх ухаан
  • Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн