Д.Ганбат АН-ын бүлгийн даргаасаа чөлөөлөгдөж, бүлгээс гарч байгаагаа мэдэгдлээ
2022-07-01 11:07

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөж, бүлгээс гарч байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдлээ.Бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэв.
Ингээд түүний мэдэгдлийг тун удахгүй хүргэе.