Наадмын тасалбарыг өнөөдөр 13:00 цагаас эхлэн цахимаар худалдаалахаар боллоо

2022-07-01 10:091min0
naadam1

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 13:00 цагаас эхлэн цахимаар худалдаалахаар боллоо.

Тодруулбал, иргэн та enaadam.mn сайтад урьдчилан бүртгүүлснээр наадмын тасалбараа авах боломжтой бөгөөд нэг хүн хоёроос илүү тасалбар авах боломжгүй юм.

Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй