updown2022-06-27 17:19
123-2.jpg
1min0
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд зохион байгуулна. Харин шалгалтыг аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарлаа. Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилыг үндэсний цахим платформд байршуулж, e-TAZ аппликэйшн, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн […]

updown2022-06-27 16:55
7qhe0h_ENX_4112_x974.jpg
1min0
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тяньжинд хуримтлагдсан импортын чингэлгийг шуурхай татан авахаар эрчимтэй ажиллаж байна.

updown2022-06-27 16:36
.jpg
1min0
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглоно. Улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны хаяг руу илгээх юм байна. Харин баяр наадмаар зодоглох бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 07-09-ний […]

updown2022-06-27 16:02
figure-skating-1280x720.jpg
1min0
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзжээ. Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх тал дээр хамтран ажиллана хэмээв. Тус арга хэмжээг өнгөрсөн […]

updown2022-06-27 15:41
AN-бүлэг.jpg
1min0
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.06.27/ намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. […]

updown2022-06-27 15:20
-1.jpg
1min1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг, оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж байна. Мөн салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба […]

updown2022-06-27 15:00
-1280x853.jpg
1min2
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам өнөөдөр /2022.06.27/ ашиглалтад орж 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Анх 2012 онд тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох авто замын барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч байгууллага хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй болж гэрээ цуцалсан. 2015 онд зам барилгын ажлыг эхлүүлсэн ч 2016 […]

updown.mn2022-06-27 14:38
boom.jpg
1min2
Увс аймгийн Өндөрхангай суманд шалтгаан тодорхойгүй үхсэн малаас халдвар авсан боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр оношийг баталгаажууллаа. Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний […]

updown2022-06-27 14:15
-1.jpg
1min0
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн харьяат 24 настай иргэн, Хөвсгөл аймгийн харьяат 17 настай иргэн барилгын суурийн ухсан нүхэнд […]

updown.mn2022-06-27 13:30
muu2-2.png
1min0
2022 оны дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулах тэмцээн АНУ-д боллоо. 70-аад жилийн түүхтэй тэмцээний энэ жилийн ялагчаар “Happy face” нэртэй нохой шалгарав. “Happy face”-ын эзнийг Жанеди Банелли гэдэг. Банели нохойгоо 2021 онд нохойн асрамжийн газраас үрчилж авчээ. “Happy face” одоогийн эзэн дээрээ ирэхээсээ өмнө хавдар болон олон төрлийн өвчнөөр шаналж, үргэлж эм “хэрэглэдэг” байсан […]