2022 оны дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулах тэмцээн АНУ-д боллоо. 70-аад жилийн түүхтэй тэмцээний энэ жилийн ялагчаар “Happy face” нэртэй нохой шалгарав. “Happy face”-ын эзнийг Жанеди Банелли гэдэг.
Банели нохойгоо 2021 онд нохойн асрамжийн газраас үрчилж авчээ. “Happy face” одоогийн эзэн дээрээ ирэхээсээ өмнө хавдар болон олон төрлийн өвчнөөр шаналж, үргэлж эм “хэрэглэдэг” байсан гэнэ.