Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага ирсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн харьяат 24 настай иргэн, Хөвсгөл аймгийн харьяат 17 настай иргэн барилгын суурийн ухсан нүхэнд байх блокон хананы нурангид дарагдан нас баржээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

                                                                            Эх сурвалж: ЦЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн