Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам өнөөдөр /2022.06.27/ ашиглалтад орж 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо.
Анх 2012 онд тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох авто замын барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч байгууллага хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй болж гэрээ цуцалсан.
2015 онд зам барилгын ажлыг эхлүүлсэн ч 2016 онд дахин цуцалж байсан бол олон жил гацсан энэхүү замын төслийн ажлыг БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2019 оноос эхлэн гүйцэтгэж өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.
Энэхүү замыг бүтээн байгуулахад Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Чайна Коммуникэйшн Констракшн” компани, Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК, авто замын хяналтыг тавьсан “Мөнхөд Ашдын Зам” ХХК-иуд хамтран ажиллаж богино хугацаанд ашиглалтад оруулсан компанийн удирдлага, авто замчдынхаа хичээл, зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.
2 comments
Богино хугацаанд гээд баярлаад байх зүйл биш дээ, бөөн өрөнд оруулна, бөөн хээл хахууль, хулхи зам барина, бараг шинээр барьсанаасаа илүү засвар арчлалт шаардана,
Малуудаа ийм мэдээн дээр гүйцэтгэгч компаниудын нэг их бичээд байдаггүй юм. Засгийн газар замаа барилаа гэдэг нь л гол мэдээ