2022-04-12 11:27
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 40 тохиолдол шинээр батлагдсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 32 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 576 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.










