Говь-Алтай аймгийн Чандмань суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:44 цагт цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ