Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 40 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

2022-04-12 11:27
cov2

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 40 тохиолдол шинээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 32 нь Улаанбаатар хотод,
  • 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 576 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.